Энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн 24 настай И.Мөнхзориг гэх залуу Хо Ши Ми хотын олон улсын нисэх буудалд халаасны хулгай хийж байгаад баригджээ. Тодруулбал, тус улсад аялж явсан 79 настай япон жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад баригдсан аж. Тус улсад сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй монгол иргэн хулгайн хэргээр саатуулагдаад байгаа юм. Тэр ч байтугай өөрийгөө нэртэй реппер хэмээн нэрлэсэн этгээд хүртэл хулгай хийж байгаад баригдсан шившигтэй мэдээлэл тус улсын мэдээллийн сайтуудаар гарч байсан билээ.
Энэ явдлаас хойш монгол иргэдэд үйлчлэхгүй гэх дэлгүүр, үйлчилгээний газрууд ч нэмэгдэж эхлэх бололтой. Учир нь энэ мэт хулгайн хэргийг монгол иргэд зохион байгуулалттай, сүлжээ байдлаар хийж байна гэж тус улсын цагдаагийн албан хаагчид дүгнэсэн аж.
Монгол иргэд Вьетнамд очоод бөөнөөрөө нийлж байр түрээсэлдэг бөгөөд жуулчид их зорчдог газруудаар явж хулгай хийдэг аж. өнгөрсөн хугацаанд баригдсан иргэдээс карт хувилагч машин, их хэмжээний үнэт эдлэл, гар утас зэргийг хураан авчээ. БНСУ зэрэг томоохон улс орнуудад халаасны хулгайн гэмт хэргээр хамгийн түрүүнд л монголчууд баригддаг бөгөөд унадаг дугуй, гар утас зэргийг ч хулгайлдаг нь тодорхой болсон. Тиймдээ ч тус улсын зарим худалдааны төвүүд монголчуудад үйлчлэхгүй хэмээн зар наадаг болсон билээ.