Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Угаарын хийд хордсоны улмаас нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарчээ. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан байцаагч нар мэдээлсэн байна. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг онцоллоо.