Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн аль, аль нь хуралдахгүй аж. МАН-ын бүлгийн хуралдаанаар УЕП-оос оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх мөн сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэхээр төлөвлөж байсан ч хурлыг хойшлуулахаар болсон байна. АН-ын зөвлөлийн хувьд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа зөвлөл хуралдах аж.