ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Баасан: Би УИХ-д нэр дэвшинэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-21

“Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан Ардчилсан намд элсэж, УИХ-д нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар түүнтэй холбогдож “Таван үг” солилоо. 

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Таныг УИХ-д АН-аас Хэнтий аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Ардчилсан намаас нэр дэвшинэ. 

-Та нэр дэвшихийн тулд ҮБХ-ны гишүүн болох ёстой шүү дээ. АН-ын дотоод сонгуульд ялалт байгуулж чадах уу?

-Үндэсний бодлогын хорооны гишүүн болох ёстой. Өрсөлдөөн эхлээгүй байна. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй байгаа. 

-Та дэнчингийн мөнгө төгрөгөө яах юм бэ?

-Ард түмэн надад тусална. 

-Өмнө нь аль нэг нам эвсэлд байсан билүү?

-1990 онд би АН-ын галыг асаалцаж, тулгыг тавилцаж явсан. 2000 оноос хойш улс төрийн нам энэ тэр гэж яваагүй. Бараг 20 жилийн дараа АН-даа эргээд элсэж байна. 

-Яагаад Хэнтий аймгийг сонгосон юм бэ?

-Энэ талаар ярихад эрт байна.