ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, шалгахаар болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-22

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд  "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, шалгаж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна.Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна” гэсэн юм.