ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Тусгаарласан иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-24

Шинэ төрлийн коронавирусийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө. ДЭМБ-ын  мэдээлж буйгаар коронавирусын үүсэл тодорхойгүй бөгөөд урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайнаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр мэдээлэв. 

Мөн өчигдөр 16:50 минутад Улаанбаатар төмөр замын буудалд ирсэн "Бээжин-Улаанбаатар-Москва" чиглэлийн галт тэргэнд үзлэг хийж нэг иргэнийг тусгаарласан. Тухайн иргэнд хийсэн шинжилгээний хариу өнөөдөр 14.00 цагт гарна гэдгийг  ч онцолсон юм. 

Уг галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын найман иргэнийг сэжигтэй хэмээн үлдээснээс нэг нь сэжигтэй тохиолдол хэмээн мэдээлсний дагуу нэг хүнийг ийнхүү тусгаарлаад байсан юм. Тухайн иргэнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илрээгүй гэв.