ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Амарсайхан: Одоо бидэнд баяр ёслол чухал биш

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нийслэлд  ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ,  “ Нийслэлийн  хэмжээнд хяналт шалгалт,  зохион байгуулалт,  урьдчилан сэргийлэлт гэсэн  гурван ажлыг  хийж хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх асуудал. Хоёрдугаарт гаргасан  шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах,  зөв мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрүүл мэндийн болон бусад чиглэлийн мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх талаар  анхаарах  шаардлагатай байна.  Улсын онцгой комиссоос сая ярьсан гурван асуудлын хүрээнд ажлуудаа зохион байгуулах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд   өөрсдийн ногдсон ажлуудаа  хийх зэрэг  ажлуудыг  хэлсэн. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлаж иргэддээ мэдээлэл өгнө. Өнөөдрийн байдлаар  вирус илрээгүй. Урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажил  хийх ёстой.  Хариуцлага алдаж,  эрсдэл гаргахгүй байх нь чиг  үүргийн байгууллага төдийгүй, иргэд олон нийтийн өөрсдийн оролцоотой холбоотой чухал асуудал. Ямар ч байсан манай улсад энэ өвчин  бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Онцгой комиссын хуралд мэдээллээ. Одоо бидэнд баяр ёслол чухал биш. Хэзээ ч баярлаж болно.  Ийм цаг үед  аль болох өөрсдийн зүгээс шалтгаалах арга хэмжээгээ авч баяр наадам,  хурал зөвлөгөөнөөс татгалзаж,  эрсдлийг багасгах нь хамгийн чухал зүйл байна” гэлээ.