"МИАТ" ТӨХК нь Коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонгконгын чиглэлийн зарим нислэгээ цуцалжээ. Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонгконгын чиглэлд хоёр, гуравдугаар сард нийт найман нислэг цуцласан аж. Харин бусад нислэг хэвийн үргэлжилж байна.
НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД:
- Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224
- Хонгконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялалууд