ЭМЯ-наас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-аас коронавирусын тархалттай холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зарлажээ. Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад нөлөөлсөн зүйл нь нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан бол хоёрдугаарт Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн аж. Өнөөдөр /2020.01.31/ өглөөний тус өвчний халдварын 9812 тохиолдол бүртгэгдэж, 213 хүн нас барсан байна. Дэгдэлтийн байдал оргил үедээ ороод эргээд буурах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч яг хэлэхэд арай эрт байна гэдгийн ДЭМБ-ын төлөөлөгч онцолоо.
Энэ талаар ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, "БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын нэг хувьтай тэнцэж байгаа гэсэн үг юм. Одоогоор бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдээд, энэ нь, баталгаажсан .
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, 2020 нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 хүн тусгаарласнаас зургаан хүн гарч 12 хүн үлдсэн. Харин дөрвөн тохиолдлыг шинээр шалгаж байгаа. Сэжигтэй тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 16 байна. ХӨСҮТ-ийн Ажлын хэсэг шуурхай хуралдаж, бэлэн байдлаа шалгаж баталгаажуулсан. Дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа. Коронавирусын тухай сануулж хэлэхэд анх 1960 онд оношлоглож байсан. Үүсгэгдэж байгаа зүйл нь энгийн ханиаднаас эхлээд шинж тэмдэг нь явагддаг. Одоогоор энэ вирусыг дэлхий улс орнууд судалж байна. 2002 онд олж байсан SARS–ын вирус сарьсан багваахайгаас гарч байсан. Аюултай бүс нутаг, бусад улс орноор шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг хүсье. Өчигдрийн байдлаар 2465 зорчигч хилээр нэвтэрч, 463 тээврийн хэрэгсэл гарсан нь хэвийн үеийнхээс 4-5 дахин буурсан гэсэн үг. ЭМЯ- наас гаргаж байгаа зөвлөмжийг иргэд маш сайн хэрэгжүүлж байна.