ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухань дахь монгол оюутнууд 10:14 цагт эх орондоо ирнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-01

 

БНХАУ-ын Ухань хотоос монгол оюутнуудаа авчрах "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц шөнийн 00:30 минутад хөөрсөн юм. Тэгвэл Г.Баатарцогт даргатай 737-800 онгоцны баг бүрэлдэхүүн монгол оюутнуудаа аваад өнөөдөр 10:14 цагт “Чингис хаан” нисэх онгоцны бууалд газардах аж. Тусгай үүргийн энэ онгоцоор БНХАУ-ын Ухань хотод суугаа 30 оюутан, нэг хүүхэд ирэх бөгөөд тэднийг нисэх онгоцны буудлаас ХӨСҮТ-д хүргэн 14 хоног тусгаарлан, тандалт шинжилгээнд хамруулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн билээ. Тэдэнд зориулсан тусгай өрөө тасалгааг хэдийнэ бэлдээд байгаа юм.