Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа бүсгүйд туслах хандивын аян өрнөөд буй. Түүний өчвинтэй тэмцэж өнгөрүүлсэн амьдралын тухай “Эгэл бус амьдрал” нийтлэл гарснаас хойш нэг өдрийн дотор 20 сая төгрөг цугларсан бөгөөд түүний “Шидэт хуудас” ном худалдаалагдаж дуусчээ. Тиймээс “Шидэт хуудас” номыг дахин хэвлэлтэд өгөөд байгаа аж. Түүнээс гадна “Mommy central”, “Сайхан бүсгүй” зэрэг ээжүүдийн группт хандивын аян эхэлж, зурагчид өөрийн дарсан хамгийн сайхан зургаа хамгийн өндөр үнээр худалдаж авах нэгэнд нь хүссэн хэмжээгээр нь угаан жаазалж бэлэглэх “чээлэнж” эхлүүлж, “Blue sky” “Metro mall” дахь номын дэлгүүрүүд номыг нь шимтгэлгүйгээр худалдан борлуулж өгөх санал тавьжээ.
Түүгээр зогсохгүй анимэйшн зураач залуусын зургийг аннимейшн хэлбэрт хувирган зурж өгөхдөө зөвхөн хандив өргөсөн скрийншотоо л харуулахыг хүсэв. Фитнесс, онлайн дэлгүүр, орон нутгуудаас холбогдож номыг нь худалдан борлуулж өгье, шимтгэл авахгүй гэж хүн бүр чадах чадах зүйлээрээ тусалж байгаа юм.
Үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” брэнд Улаанбаатар такси компанитай хамтран тус компанийн таксигаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрд оёход бэлэн болгосон маскны бэлдэц бэлэглэж, Б.Мөнхтуяа бүсгүйд хандив өргөхийг уриалах ажил ч эхлүүлэхээр боллоо.
Үүнээс гадна хувь хүмүүс маш их холбогдож өөрийн хүрээлэл дунд номыг нь борлуулж, ажил, албан байгууллага дээрээ хандивын хайрцаг аялуулж өгөхөө илэрхийлэв. Та бүхэн 88018046 99800668 88024457 дугаарын утсаар холбогдон номын захиалгаа өгөх боломжтой бөгөөд хэрэв утсаа авахгүй байвал тэдний ачааллыг ойлгон, дэмжихийг гэр бүлийнх нь зүгээс хүссэн юм.