ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Халдвар авсан нэг хүн цааш таван хүнд дамжуулж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-01

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа  мэдээлэхдээ “ДЭМБ-аас 2019 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар мэдээлснээр коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол 9.826 байна. Тэгвэл БНХАУ ЭМЯ-ны мэдээгээр халдвар батлагдсан тохиолдол 11.821 бүртгэгджээ. Шинэ коронавирусийн дэгдэлд Хятадад идэвхтэй байна. Тус улсын 31 мужид тархалт явж байгаагаас 89 хувь нь Хэбэй мужийн оршин суугчид тархсан тохиолдол хамаарч байна” гэв. Хамгийн сүүлд Итали улсад шинэ коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь Ухань хотод аялсан хүмүүс байжээ.  

Халдвар тархах хурд одоогоор 1.4-4.9 буюу халдвар авсан нэг хүн цаашаа 1-5 хүнд дамжуулах боломжтой. Нууц үеийг 10 хоног хэмээн үзэж байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээ дэлхий болон бүсийн хэмжээнд ӨНДӨР, Хятадын хувьд МАШ ӨНДӨР хэвээр байна. 

Шинэ коронавирус хүнээс хүнд халдарлахаас гадна хоёрдогч халдварлагчаас цааш дамжин халдсан 8 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр нь бүгд Ухань хотод аялсан өгүүлэмжтэй хүнээс халдсан тохиолдол ажээ.