Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар нэмж хүйтэрнэ.