Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтсэн байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын V багт иргэн Э-ийн нам даралтын зуух дэлбэрсэн аж. Онцгой байдлын газрын зургаан аврагч дуудлага авсан даруйдаа очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн байсан аж. Зуух дэлбэрснээс 27 настай эрэгтэй Б нь толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.