ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар мэдээлэл хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-03

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийн талаар мэдээлэл хийнэ. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн билээ. Талийгаач Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автомашины уралдаан зохион байгуулах комиссын хуралд оролцсоны дараа хэд хэдэн гишүүний өрөөнд зочилсон гэдэг. Улмаар Засгийн газрын хуралдааны танхимын үүдний дэргэдэх гонхноос доош унаж, нас барсан байдалтай олдсоныг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Уг хэргийг одоо хуулийн байгууллагынхан шалгаж байгаа бөгөөд энэ талаар олон нийтэд мэдээлэл хийнэ.