Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөө өглөөний /2020.02.04/ байдлаар 20 мянга хүрч, нас барагсдын тоо 426 болжээ. Харин 500 гаруй хүн уг өвчнийг даван гарч, эдгэж чадсан байна. Эдгэрсэн хүмүүсийг эмнэлгээс гарсан хэдий ч гэрт нь тусгаарлаж байгаа гэх албан бус мэдээлэл буй юм. Мөн коронавирусийг ДОХ-ын эмчилгээнд хэрэглэдэг эм бэлдмэлээр эмчилж байгаа гэх мэдээлэл ч байна.
Ийнхүү хурдацтай тархаж буй вирусийн тархалтын талаар БНХАУ-ын Улс төрийн товчоо Хятад улс онцгой байдлын бодлого алдаа дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч, бодлогоо шинэчлэх шаардлагатай болсныг мэдэгджээ. Мөн энэхүү өвчин нь тус улсын хувьд маш том шалгуур болж байгааг ч онцолсон байна. Энэ үеэр “Их-7”-ийн бүлгийн Эрүүл мэндийн сайд нар хуралдаж, коронавирустай тэмцэхэд Хятадын эрх баригчид болон ДЭМБ-тай хамтран ажиллахаар тохиролцжээ.