ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Буяндоржийн өргөдлийг АТГ-т шилжүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-04

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр 100 мянган ам.долларын авлига нэхэж, иргэнийг 409 хоног цагдан хорьж, 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нэр бүхий прокуроруудын талаар гомдол гаргаж, нотлох баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүлээлгэн өгсөн. Нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол уг гомдолтой Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцсан байна.

Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.