ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-аас оношлуур болон бусад эмнэлгийн хэрэгсэл авахаар болжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.   Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөө өглөөний /2020.02.04/ байдлаар 20 мянга хүрч, нас барагсдын тоо 426 болжээ. Харин 500 гаруй хүн уг өвчнийг даван гарч, эдгэж чадсан аж Манай улсад  гараагүй бөгөөд харин  дэлхийн хэмжээнд  БНХАУ-аас гадна 23  улсад  өвчлөл гарсан  хэвээрэй байгаа.  ДЭМБ-аас анхны тохиолдол болон  тэдгээрийн судалгааг  гаргасан. Амны хаалтыг  гэрийн нөхцөлд болон  эмнэлгийн нөхцөлд  хэрхэн  хэрэглэх талаар гаргасан  тухай ЭМЯ-аас мэдээллээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг : Манай яам хуулиар олгосон  үүрэг чиглэлийнхээ  дагуу ажиллаж байна. Хятадын Ухань хотоос иргэдээ авчирсан, харин БНХАУ-ын  голомтот  бус нутагт оршин сууж буй зарим иргэд эх орондоо  ирэх хүсэлтийг тавиад  байгаа. Энэ сарын 5-ны өдрөөс  зохион байгуулж иргэдээ авчирхаар  төлөвлөсөн. Мөн  бүс нутагт  оршин суугаа иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна.  Мөн  бусад  оронд суугаа иргэд  консулын газартаа бүртгүүлээрэй гэж хэлмээр  байна.

Мөн хилийн боомтод  ажиллаж буй ажилчдын  хувцас  хэрэглэл,  багаж хэрэгсэлд,  термокамерт 1.2 тэрбум төгрөг гаргасан  талаар мэдээлсэн юм.  Харин Япон  улсаас ирсэн  200 оношлуурын 100 нь үлдсэн. Удахгүй БНХАУ-аас оношлуур болон бусад эм,  эмнэлгийн хэрэгслийг  хүлээж авна гэлээ.