ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сангийн сайд НӨАТ-ын буцаан олголтын талаар  мэдээлэл өгнө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-04

Засгийн газар хуваарийн дагуу маргааш  буюу лхагва гарагт  хуралдах байсан ч УИХ-ын  чуулган завсарласантай холбогдуулан өнөөдөр хуралдсан билээ. Өнөөдрийн  Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголт, МСҮТ-ийн тэтгэмж болон бусад 20  орчим асуудлыг  хэлэлцэн шийдвэр гаргах тухай ХМОНХХ-аас мэдээлсэн юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголтын талаар тун удахгүй Засгийн газрын хуралдааны мэдээллийн индэрт тайлбар мэдээлэл өгөх аж.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар НӨАТ-ын буцаалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин  эх сурвалжийн  мэдээлж буйгаар  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэдийн  дансанд  орно гэв.