Улсын онцгой комисс одоо 12:00 цагаас хуралдахаар болжээ. Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн тархалт ихсэж, манай улс эрсдэлтэй бүлэгт орсон учраас сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, ЕБС, Их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаагаад байгаа билээ. Хуралдааны шийдвэрийг удахгүй хүргэх болно.