НИТХ өнөөдөр хуралдаж, өнгөрөгч оны замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Нийслэлийн хэмжээнд 22 цэгт бүрэн камержуулалт хийхээр улсын төсөвт 50 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс гадна 2020 онд шинээр нэмж камер тавих, хуучин ажиллахгүй байгаа хяналтын камер, гэрлэн дохиог засварлах зардалд 5 тэрбум төгрөг шаардлагатай аж.
НИТХ-ын дарга Р.Дагва гэмт хэрэг,зөрчилд оногдуулсан торгох шийтгэлээс олж буй орлогын бодит дүнг хоёрдугаар сард багтан гаргаж танилцуулахыг холбогдох байгууллагуудаас хүслээ.