Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын хоёрдугаар гудамж, Гандантэгчэнлин хийдийн урд байрлах нийтийн орон сууцанд өчигдөр орой гал гарчээ. Онцгой байдлын ерөнхий газарт галын дуудлага 21.56 цагт ирсэн байна.
Улмаар дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах аравдугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн албан хаагчид дуудлагын дагуу очиход нэгдүгээр давхартаа нийтийн байр ажиллуулдаг иргэн Г-ын гурван давхар байшингийн дээврийн хэсэг, таван ханатай хоёр гэр тус, тус шатаж байсан аж.
Галын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд өчигдөр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ.