ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хүлээж авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-06

Улсын онцгой комисс болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон билээ.

Өөрөөр хэлбэл, 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм. Харин Монгол Улсын иргэдийг өнөөдрийг хүртэл хилийн бүх боомтоор нэвтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6000 гаруй иргэн эх орондоо иржээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хилийн бусад боомтыг бүрмөсөн хааж, зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэх юм байна. Хил хаасан энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний эскпорт, импортод ямар нэг байдлаар хязгаарлалт тавихгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.