УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар төрийн бус байгууллага болон 927 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд 2018 оны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгчээ. Үүний дүнд,Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 20-ны 189 дүгээр тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тогтоол гаргасан юм. Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар Нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газрыг олгохоор шийдвэрлэжээ. Эдүгээ барилгын ажлыг эхлүүлэх ажил эрчимжиж байгаа аж.