ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн талаар анхлан мэдээлсэн эмч нас баржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

 

Шинэ коронавирус тарсан тухай олон нийтэд анх зарлаж, анхааруулж байсан БНХАУ-ын эмч Ли Вэнлянь тус вирусийн халдвараар нас барсан тухай өнгөрсөн шөнө Ухань хотын Төв эмнэлэг мэдээллээ. 34 настай Ли эмч шөнийн 2:58 цагт амьсгал хураажээ.

Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр сургууль хамт төгссөн эмч нартай чатаар харилцахдаа SARS хэлбэрийн вирус тарж, Ухань хотын эмнэлэгт хэд хэдэн өвчтөнийг тусгаарлаад байгаа тухай мэдээлж байж. Нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын төрийн суваг CCTV-ээр Ухань хотын найман эмчийг буруутгасан мэдээ цацаж байв.

Мөн Ли Вэнлянь эмчийг өөр долоон хүний хамт цагдаагийн газарт дуудаж, дахин өвчний талаар мэдээлэл задруулахгүй байхыг шаардаж, ам өчгийг нь бичгээр авч байжээ. Ли эмч нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилдаа буцаж ирсэн бөгөөд мөн сарын 10-ны өдрөөс эхлэн биед нь халдварын шинж илэрч эхэлжээ.

Гэсэн ч БНХАУ-ын  засгийн газар коронавирус хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй, эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан хүн байхгүй гэсэн мэдээллийг цацсаар байсан байна. Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор тогтоосон байна. Халдвар авсныг нь хүлээн зөвшөөрснөөс хойш тав хоногийн дараа тэр нас барлаа.

Хятадын сошиал орчинд хүмүүс БНХАУ-ын эх баригчдыг Ли Вэнлянь эмчээс уучлал гуйхыг шаардаж байна.