ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

76 настай иргэн өөрийгөө буудан хороожээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

Налайх дүүрэгт 76 настай иргэн амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал,  энэ сарын 04-нд 76 настай Х гэгч өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байдалтай хэргийн газраас олджээ. Мэргэжилтнүүдийн хяналт шалгалт, болон эх сурвалжийн мэдээлснээр, иргэн Х нь өөрийгөө “Калибр тоз-8” маркийн буугаар буудан, амиа хорлосон гэв.

Үүнээс гадна эл хэрэгтэй төстэй хэд хэдэн хэргүүд дараалаж гарсны сүүлийн нэг жишээ бол, /2020.02.07/-ны өдөр иргэн Г нь өөрийн гэртээ амиа хорлосон байдалтай олдсон байна. Холбогдох албаны хүмүүс түүнийг монгол гэрийнхээ тоононоос бүсээр хоолойгоо боомилж нас барсан гэсэн байна. Эл хэргийн мөрөөр Налайх дүүргийн Цагдаагийн газарт шалгалтуудыг хийж эхэлжээ.