ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобусны картын эхний азтан ирэх долоо хоногт тодорно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд тав дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн шагнал бүхий азтан шалгаруулах, урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болоод байгаа билээ.

Азтанг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт тодруулах юм. Тэгвэл эхний азтан энэ сарын 12-нд тодрох ажээ.

Энэ  тухай Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “E-баримттай төстэй байдлаар автобусны картын арын 12 оронтой тоогоор азтанг тодруулах болно. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэсэн юм. Тодруулбал, картын дугаарын сүүлийн дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрх, таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай аж. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.