ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-11

Турк улсын засгийн газар энэ даваа /2020.02.10/ гарагт өөрийн иргэддээ хандан, Монгол Улсад зорчихгүй байхыг зөвлөсөн анхааруулга гаргасан байна. Үүндээ БНХАУ-аас эхлэн тархаад буй шинэ коронавирусийн халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй орон хэмээн онцолжээ.

Тодруулбал, Хятад–Монгол хоёр улс хилийн урт зурвасаар нийлдэг, эдийн засгийн ойр харилцаатай, иргэд нь өөр хоорондоо харилцан ихээр зорчдог зэргийг жишээ татаж, өндөр эрсдэл бүхий гэж дүгнэсэн байна.

Мөн сонирхолтой нь, Монголын эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал сайн биш учир зорчихоор төлөвлөж буй хүмүүсийг дахин нэг бодож үзэхийг зөвлөжээ.