ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

V цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-11

Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийн эрхлэгч Д-г ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээс лавлахад “Аймгийн Засаг даргын шийдвэрээр V цэцэрлэгийн эрхлэгч Д-г өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хэргийг сануулахад, Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Нас барсан хүүхдүүдийн ээж нь Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан  бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч нь ойн үйл ажиллагаагаа бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан юм. Энэ  үеэр дээрх харамсалтай хэрэг гарсан бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага тооцжээ.