Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 03:00 цагт шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах.
2. Аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах.
3. Баар, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох.
4. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргэх.
5. Авто замын постод МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах.
6. Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах хамгаалах хувцас, хэрэгслээр хангах.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
1. Өвчтөнөөс дээж авч хүргүүлэх ажлын хэсэг шуурхай замд гарсан.
2. Энэ тохиолдол бол батлагдаагүй сэжигтэй тохиолдол тул сандралдалгүй тайван байх.
3. Худал хуурмаг мэдээлэл түгээхгүй байх.
4. Олноороо нэг газарт бөөгнөрөхгүй байх.
5. Хүүхэд, оюутан залуус гэртээ байх.
6. Бүх нийтээрээ маскаа тогтмол зүүж, гар, орчноо цэвэрхэн байлгаж, халдваргүйжүүлж байх.
7. Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөх.
8. Албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч ухамсартайгаар хандахыг тус тус урилав. Мөн Замын-Үүд, Хөвсгөл аймгуудад тус тус сэжигтэй тохиолдол гэж үзсэн өндөр халуунтай, урд хөршид ажилласан, мөн ажлаар явсан иргэдийг тусгаарлан, шинжилгээ аваад байна. Хөвсгөл аймгийн иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.