Хятад улсад коронавирусийн /covid-19/ халдварын оношилгоог клиникийн оношилгоогоор хийсний улмаас энэ сарын 12-нымөдөр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, 60.1 мянгад хүрсэн билээ. Өнөөдрийн байдлаар /2020-02.14/ халдвар авсан хүний тоо 5085- аар нэмэгдэж 65,246-д хүрлээ. Нас барсан хүний тоо 124-өөр нэмэгдэж 1,489-д хүрээд байна. COVID-19 бол урьд өмнө гарч байсан ердийн нэг халдвар өвчинтэй адилгүй байгаа ажээ. Халдварын тархалт хэрхэн дамжиж байгааг ч судлаачид эцэслэн тогтоож чадаагүй, халдварын нууц хугацаа хэд хоног үргэлжлэх талаар ч өөр өөр мэдээлэл гарсаар байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чанд дагаж мөрдөхийг ДЭМБ-аас сануулав. Мөн Япон улсад өчигдөр халдварт өвчний улмаас нэг өндөр настан нас барж, халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгджээ. "NHK" телевизийн сувгаар Киото хотын эмнэлгийн эмч коронавирусийн халдвар бүхий хоёр өвчтөнийг эмчилсэн талаараа ярилаа. Мөн ОХУ ч халдварт өвчтэй хоёр хүнээ эдгээж чаджээ. Юуны өмнө өвчтөний дархлаа сайн байх нь чухал гэж зөвлөж байна. Дархлаа сайн байх нөхцөлд эдгэрэлт хүндрэлгүй, хурдан эдгэж байгаа юм байгаа аж.