ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйлдвэрчний эвлэлээс байгууллагуудыг ажлын цагаа богино болгохыг уриаллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-14

Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас төрийн байгууллагууд болон Ерөнхий зөвлөлийн ажлын албаны албадуудад хандан уриалга гаргажээ. Тодруулбал, урд хөршид дэгдсэн covid-19 вирусийн улмаас Монгол Улсын хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, мөн онцгой байдлын үеийн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа. Тиймээс албан байгууллагууд халдварт өвчний тархалт буурах хүртэл ажлын цагаа багасгах, мөн хоногийг нь багасгах гэх мэтээр ажилчиддаа боломж олгохыг уриалжээ. Мөн тус байгууллагын зүгээс өөрийн ажилчдынхаа ажлын цагийг багасгаж, өглөө 09.00 цагаас өдрийн 15.30 цаг хүртэл ажиллах гэнэ. Ирэх сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд МҮЭХолбоо нь дэргэдээ шуурхай утас ажиллуулж, иргэдэд мэдээлэл өгч ажиллах аж.