Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг бүрэн хаасантай холбогдуулан ХХААХҮ-ийн яам салбарын хэмжээнд өндөржүүлэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжжээ. Мөн импортын бараа бүтээгдэхүүний хязгаарлалт байхгүй учраас иргэдийг хүнс ихээр нөөцлөх шаардлагагүй гэв. Тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явна. Гэхдээ Ухань хотод мөн шувууны ханиад гарсан учраас гахай, тахианы маханд хязгаарлалт хийсэн. Иргэдийг адууны махаа идэж, аарцаа буцалгаж уухыг уриалж байна. Мөн дотоодын үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Хүнсний хомсдол үүсэхгүй. Махны экспортыг тодорхой хүрээнд хязгаарласан" гэсэн юм.