Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдан хяналтад ороод байсан 31 оюутан, нэг хүүхэд өнөөдөр эмнэлгээс гарах юм. Шинэ коронавирус илэрсэн БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирсний дараа ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад аваад байсан юм. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан билээ. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй учир ийн эмнэлгээс гаргаж байгаа юм.
Ухань хотоос оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яам зохион байгуулсан бөгөөд тус хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн жишээ” гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.