НӨАТ-ын сугалаат урамшууллын ээлжит тохирол маргааш буюу хоёрдугаар сарын 16-ны ням гарагт болж, 19:15 цагаас Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Сануулахад, үүнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн бөгөөд хоёрдугаар сарын 15-ны 00:00 цагаас өмнө бүртгүүлсэн цахим төлбөрийн баримтууд хамаарна.
Өнгөрөгч оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 148 тэрбум төгрөгийг 912 мянган иргэний дансанд шилжүүлж дуусаад буй. Үүнээс цааш буцаан олголтын улирал бүрт олгоно гэдгийг Сангийн Яамнаас мэдэгдсэн. Улмаар 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжих юм.