ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Драгер буюу согтуурлын зэрэг хэмжигч багаж хэрэглэхийг хориглолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-15

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын зэргийг хэмжигч драггер буюу үлээдэг багажийг хэрэглэхгүй байхыг үүрэгджээ. Харин бусад төрлийн зайнаас үлээлгэн согтуурлын хэмжээг тогтоох багажыг хэрэглэхээр болсон аж.

Үүний өмнө жолооч нар тус багажийг халдвар дамжуулах эрсдэл өндөртэй гэж үзэн, хэрэглэхээс татгалзах саналтай буйгаа цахим орчинд илэрхийлцгээж байсан билээ.