Египет улсад гадаад орноос ирж суурьшаад байсан иргэнээс Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн байна. Улмаар тус вирусийн халдвар Африк тивд илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ.
Тус улсын Эрүүл мэндийн яам, өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр өвчтөнд тусгаарлах арга хэмжээ авсан тухайгаа зарлажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад уг талаар мэдэгдэж, халдвар цааш тархахаас сэргийлсэн холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж буйгаа илэрхийлсэн байна. Шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон тус иргэний биеийн байдал хэвийн бөгөөд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.