Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллуулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүд хаана байрлах хуваарийг гаргах ба энэ хүмүүс нь иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй эсэх болон татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллана. Цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.