Нийслэлчүүд Сар шинийн өглөө “Хийморийн овоо”-нд гардаг билээ. Тэгвэл шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн үйл ажиллагааг хориглосон юм. Тиймээс Цагаан сараар “Хийморийн овоо”-нд гарахыг мөн хориглосон аж. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө “Хийморийн овоо” руу явахыг хориглосон захирамж гаргасан тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас өнөөдөр мэдээллээ.