Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, их дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаах шийдвэрийг Засгийн газар гаргасан билээ. Ингэснээр нэгдүгээр сарын 24-өөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм. Тэгвэл /2020.02.19/ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж.