ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.Тэрбээр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрээр 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөгч нар хэргийн газарт ажиллалаа. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нөхцөлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэсэн юм.