Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор МИАТ компаний зорчигчийн урсгал буурсан тул Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдээ цуцалжээ. Тодруулбал, Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 22, 29-ний нислэг болон гуравдугаар сарын 28-ны өдрийг дуусталх ОМ701/702 дугаарт аяллууд, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 23, гуравдугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллуудыг тус, тус цуцалжээ.
Эдгээр нислэгүүдээр зорчихоор билет захиалсан иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаарт хандан авах боломжтой юм байна. Мөн БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудалд нэг тохиолдол илэрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд өглөө. Монголчуудын хамгийн ихээр амьдарч, ажиллаж буй БНСУ-д халдварт өвчний 40 гаруй тохиолдолд бүртгэгдсэн учраас тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, маск зүүж, ариун цэврээ сахихыг тус улсад суух Элчин сайдын яамнаас анхааруулжээ.