ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-20

Улсын Онцгой Комиссын хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны хоёрдугаар 07-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглосон билээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагч нар тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээшинд ариутгалыг хийж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байгаа гэлээ.

Улсын хэмжээнд нийт 3262, үүнээс худалдаа үйлчилгээний 1347, хоол үйлдвэрлэлийн 396, хүнсний үйлдвэрлэлийн 305, худалдаа эрхлэгч 1214 иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 64.1 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөрчил арилгуулах 104 албан шаардлага өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц зөрчил бүхий 15 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байна.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй 301 нэр төрлийн 83.5 литр, 158.9 кг, 3432 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 45 актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлэн хаяг шошгын зөрчил бүхий 48 нэрийн 61.1 сая төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж зөрчлийг арилгуулсан аж.