Засгийн газар өнөөдөр хуралдаж Улсын онцгой комисст Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хязгаарлах чиглэл өгөөд байгаа билээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч энэ хэд хэдэн шийдвэрүүдийг гаргахаар болжээ. Тухайлбал өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн баар караоке, амралтын газар, саун, фитнесүүдийн үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдөр хүртэл хаахаар шийдвэр гаргахаар болжээ. Уг асуудлыг өнөөдрөөс албажуулж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.