Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр өглөөний 07:35 цагт БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин иржээ. Улмаар тэднийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ. Мөн коронавирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж эхэллээ. БНСУ-ын нэг, Япон улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болжээ.