Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисс нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх аж.
Мөн хот орчмын:
1 ХО:4 Тэрэлж,
2 ХО:5 Налайх,
3 ХО:6 Өлзийт,
4 ХО:7 Туул тосгон,
5 ХО:9 Био комбинат,
6 ХО:11 Хонхор,
7 ХО:12 Мал бордох,
8 ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 - 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.