"COVID-19" буюу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу "МИАТ" ТӨХК-ийн "Улаанбаатар-Токио-Улаанбаатар" чиглэлийн бүх нислэгүүд 2020 оны хоёрдугаар сарын 28-ний өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаагаар цуцлагдсан байна. Иймээс зорчигчдыг тийз худалдан авсан агент руугаа холбогдохыг "МИАТ" ТӨХК мэдэгджээ.