ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Дэлхийд үлгэр жишээ болж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-29

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийв.

Тэрбээр "Сая НҮБ-ын Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Мишра Тапан, ДЭМБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Сергей Диордица нар ирж уулзсан. Гол шалтгаан нь шинэ коронавирусийн эсрэг хийж байгаа ажлын талаар өөрсдийн сэтгэлээ  илэрхийлж сайшааж буйгаа хэлсэн. Мөн цаашид Монгол Улсын Засгийн газартай яаж хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн. Нэг зүйл анхаарал татсан. Учир нь танай ард түмэн төр засгийнхаа гаргасан шийдвэрийг сайн дагаж, хүндэтгэж, хэрэгжүүлдэг  ухаантай ард түмэн байна гэлээ. Цаашид НҮБ-ын бүх байгууллага дүнгээ хэлнэ. Монгол Улсад хэрэгцээтэй байгаа зүйлсийн жагсаалтыг гаргаж байна гэсэн. НҮБ-ын системийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүн нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгааг хэлсэн. Би УОК-ийн даргын хувьд НҮБ-д 500 мянган маскны дэмжлэгийг үзүүлээч гэж хүсэлт тавьсан. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн авч ойрын хугацаанд хангаж өгнө гэсэн. 

Монголд ариутгалын бодис их хэмжээгээр дутагдаж буй энэ үед спирт, архи үйлдвэрлэдэг компаниудад түүхий эдээрээ ариутгалын бодис үйлдвэрлэх талаар ярьж байна. Хөдөлгөөн хязгаарлагдсантай холбоотойгоор орлого нь буурч байхад хүүгээ төл, зээлээ төл гэж шахах нь аж ахуй эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж байгаа байх. Үүнд ямар арга хэмжээ авбал тохиромжтой вэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Мөн томоохон үйлдвэрүүд стандартынхаа дагуу дээд зэргийн зохион байгуулалттайгаар ажиллаж буй тохиолдолд бид заавал үйл ажиллагааг нь зогсоо гэж хэлэхгүй.  

Хөдөлгөөнийг хориглож буй арга хэмжээ нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аль болох саад бага учруулахаар зохицуулагдаж байгаа. Зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнд л анхаарал тавьсан юм" гэв.

 

"Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийд үлгэр жишээ болж байна"

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс эрсдэлтэй нөхцөлд, өөрийн орны онцлогт тохируулж оновчтой шийдвэрийг шуурхай гарган ажиллаж ард иргэдээ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийд үлгэр жишээ болж байна гэв.   Монгол Улсын иргэдийн хариуцлага ухамсар өндөр байгаа нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, орон нутагт ажиллах үеэр ажиглагдаж байлаа. НҮБ, ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллаж, цагийн үеийн мэдээллээр хангаж байна. Бид НҮБ-ын төрөлжсөн сүлжээ байгууллагууддаа шуурхай уламжилсаар байгаа.  Та бүхний явуулж буй үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэлээ.

 

"Хамгийн сүүлийн үеийн зөвшөөрөгдсөн эм, вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлж ажиллахаа амлаж байна"

Халдварт цар, тахал өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ДЭМБ-ын байгууллагаас техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтын үр дүнд бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн зөвшөөрөгдсөн эм, вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлж ажиллахаа амлаж байна гэдгээ уулзалтын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.