ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нас барсны гэрчилгээгээр хот руу нэвтрэхийг завджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-01

Улсын онцгой комиссын хуралдаанаар нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг сунгасан билээ. Харин иргэд хот руу нэвтрэх гэж янз бүрийн арга хэргэлсээр байна. Тодруулбал, Иргэн Х Улаанбаатар хот уруу нэвтрэх бичиг авахын тулд бусдын нас барсны гэрчилгээг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлснийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас илрүүлжээ. Хөдөлгөөн хорих хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн "Х" нь Улаанбаатар хотруу явахын тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна.