ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хот руу орох, гарах хөдөлгөөнийг мягмар гарагийг өглөө 06:00 цагт нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-01

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хот руу орж гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын гуравны өглөөний 06:00 цагт нээх шийдвэрийг гаргалаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

1. Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ 
2. Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал 
3. Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ 
4. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ